Манай орны эрчим хүчний салбарын бүтэц ба ард олны хэрэглээ
Иргэдийн хэрэглээний онцлогтой холбоотой бас нэн асуудал нь монголчууд өглөө эрт цайгаа чанах болон оройн хоолны цагаар эрчим хүчний хэрэглээ нэмэгддэг. Харин шөнө бүх цахилгаан хэрэгслээ унтраагаад унтдаг. Эрчим хүчний хэрэглээ тэмээний бөх шиг хэлбэлздэг. Тэр хэлбэлзлийг импортоор авах биш, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр нөхөхийн тулд манай улсад тохируулгын станцууд барих шаардлага үүсэж байгаа юм.
Эрчим хүчний хэлбэлзэл, тасалдлыг юугаар нөхөх вэ?
- Том, дунд чадлын усан цахилгаан станц
- Усан цэнэгт буюу ус хуримтлуурын усан цахилгаан станц
- Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа батерей хуримтлуурын станц манайд хамгийн тохиромжтой хувилбар болж байна.
Одоогийн байдлаар Дөргөн, Тайширын голыг түшиглэн горим тохируулгын хоёр жижиг станц ажиллаж байна. Манай улсын эрчим хүчний хэрэглээ 1636 мВт хүрч байна. Тэгвэл энэ хоёр станц нийт 23мВт чадалтай буюу ачааллын 1.7 хувийг эзэлнэ.
БНХАУ нийт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадлынхаа 21 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс хангаж байгаагаас 16 хувь нь УЦС, 5 хувь нь байгалийн хийнээс гарган авч байна.
Япон улс 43 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангаж байгаагаас 39 хувь нь хий, 4 хувь УЦС эзэлж байна.