TDM брэндийн танилцуулга

Вадим Александрович Морозов нь 2007 онд компаниа үүсгэн тогтмол үйлчилгээ, үйл ажиллагаагаа явуулж, барааныхаа нэр төрлийг нэмэгдүүлэн, түншийн харилцаагаа өргөжүүлэн хурдацтай хөгжиж байна. Алс Дорнодоос Калининград хүртэлх хотуудын компаниудтай гэрээ байгуулан амжилттай хамтран ажилладаг. 

TDM ELECTRIC компани нь цахилгаан техникийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт ба нийлүүлэлтээр орон нутагтаа тэргүүлэх компани болох зорилго тавьсан. 

TDM ELECTRIC- ийн төлөөлөгчийн компаниуд Санкт Петербург, Новосибирск, Екатеринбург, Омск, Нижний Новгород, КазаньЧелябинск ,  Иркутск, Пермь, Ростов-на Дону, Краснодар болон бусад хотуудад байдаг. Өнөөдрийн байдлаарTDM ELECTRIC брендийн таван мянга таван зуу гаруй нэр төрөл зүйлийн бүтээгдэхүүнтэй. Ойрын жилүүдэд компани нь 12 мянга нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөтэй. 

TDM ELECTRIC - ийн бүтээгдэхүүнийг ОХУ-д орон нутгийн болон үндэсний дистрибьюторийн компаниудын тусламжтайгаар нийлүүлдэг. Дилерийн сүлжээг идэвхтэй хөгжүүлж байна.

TDM ELECTRIC -ийн хамтрагчид нь дараах давуу талуудыг эдэлнэ

•TDM ЕLECTRIC худалдааны тэмдэглэлтэй бүтээгдэхүүнийг орон нутагт түгээх 

• Тааламжтай үнэ, мөн түүнчлэн бүтээгдэхүүнийхээ захиалгын зардлыг бууруулах боломжтой

 • Хангамжийг болон захиалгыг бүх боломжоороо гүйцэтгэнэ

 • Бизнесийг хөгжүүлэх татваргүй барааны зээлээр хангана 

• Түншийн агуулах руу бараа бүтээгдэхүүнийг үнэгүй хүргэж өгнө 

• Үйлчилгээний өндөр түвшин

Компани нь TDM ELECTRIC-ийн бүтээгдэхүүний талаархи мэдээлэл, зар сурталчилгааны самбар зэргээр хангаж өгнө. Бүтээгдэхүүний нэр төрлийн өргөжилт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт болон бусад компанитай холбоотой шинэ мэдээг электрон хаягаар ба компанийн сайтаар мэдээлнэ. 

Компанийн сайтwww.tdme.ru дээр цахим каталогийг суурьшуулсан бөгөөд байнгын шинэчлэгдэн ажилладаг.

TDM ELECTRIC компани нь үйлчилгээний өндөр түвшинд ажилладаг, мөн түүнчлэн компанийхаа мэргэжлийн баг хамт олон, цахилгаан техникийн салбарт олон жилийн туршагатай хүмүүсийн ачаар зорилгодоо хүрэн ажиллацгааж байна. Чанарын стандартыг хангахын тулд бүх үе шатыг дамжих ёстой: үйлдвэрлэлээс бэлэн бүтээгдэхүүн хүртэл. 

TDM ELECTRIC брендийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр, үйлдвэрийн газар нь ISO9000 системээр баталгаажсан. Бүх үйлдвэрлэсэн шинэ бүтээгдэхүүнийг туршилтанд оруулж чанартай бүтээгдэхүүнийг нь зах зээлд гаргаж, техникийн доголдолтой бүтээгдэхүүнийг хасдаг.

2012онд Подольскийн үйлдвэрт TDM ELECTRIC брендийн тоног төхөөрөмжийн бага хэмжээний цахилгаан урсгалын хүчдэлтэй туршилт явуулах лаборатори нээсэн. Энэ лаборатори нь бүтээгдэхүүний чанарын доголдол гарах хяналтыг оруулж чадсан. 

TDM ELECTRIC брендийн бүх бүтээгдэхүүн нь ерөнхий үйлдвэрийн загвартай, бар код болон зайлшгүй шаардлагатай мэдээллийн хамт савлагддаг. 

TDM ELECTRIC компаний агуулахын цогцолбор нь давхарлаг бүтэцтэй баригдсан ба WMS системээр тоноглогдсон байдаг. WMS систем нь компаний мэргэжилтэнгүүдээр боловсруулагдсан. Arena нь бүх үйл ажиллагааг хянадаг: хүлээж авах, чанарын хяналт, эзлэх үүн хэмжих, хүлээн авах жин, оруулах шошго, байршил, захиалга боловсруулалт, угсралт, хяналт шалгалт, бүтээгдэхүүний шошго, сав баглаа боодол, жин хяналт, ачилт, тээвэрлэлт, нөхөн сэргээх, данслах гэх мэт.

TDM ELECTRIC-ийн бүх бараа бүтээгдэхүүн олон улсын стандартаар баталгаажсан 

TDM ELECTRIC компанитай олон арван дотоодын болон гадаадын үйлдвэр мөн худалдааны байгууллагууд гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. 

TDM ELECTRIC компаний тоног төхөөрөмжөөр баригдсан барилгын томоохон төслүүдээс дурдахад: Екатеринбург хотын өмнө зүгт байрлах «Академический» дүүргийн орон сууцны талбай, Омск хот «Миллениум» цогцолбор. 

TDM ELECTRIC компани нь ОХУ-ын аж үйлдвэрийн хөгжих нөхцөлийг бий болгох болон дотоодын цахилгаан техникийг хөгжүүлэх сонирхолтой албан байгууллага, иргэн бүрт урт хугацаатай, үр дүнтэй хамтран ажиллахад нээлттэй. 

TDM ELECTRIC компани нь жил бүр дараах олон улсын цахилгааны томоохон төрөлжсөн үзэсгэлэнгүүдэд оролцдог: Москва хотод «Интерсвет», «Электро», "MosВuild", Санкт-Петербург хотод «Энергетика и электротехника», «IDES Siberia», Екатеринбург хотод «Энергетика и электротехника». Манай компани нь бүс нутгийн үзэсгэлэнд түншүүдтэйгээ хамтран оролцдог.