Зориулалт
• Гүйдлийн хэвийн ажиллагааг хангах.
• Хэт ачаалал буюу богино холбоос үүссэн үед гүйдлийг салгах.
• Цахилгаан хэлхээг залгах салгах.
Материалууд
• Гал дэмждэггүй хуванцар материалаар корпус болон бусад эд ангийг хийсэн.
• Тэмдэглэгээ ГОСТ стандартад нийцсэн ашиглалтын хугацаанд арилахгүй байхаар бичигдсэн.
В ангилалын автомат таслуур нь- маш богино хугацаанд хэлхээг тасалдаг. Иймд В ангилалын автомат таслуурыг нарийн мэдрэмтгий тоног төхөөрөмжүүд болох компьютер, электроникийн хэлхээг хамгаалахад зориулагдсан.
C ангилалын автомат таслуур нь- хэт ачаалал богино залгааны гүйдлийг таслах хугацаагаараа В-ээс удаан байдаг учраас орон сууц олон нийтийн барилга байгуулламжид буюу өргөн хэрэглээний тоног төхөөрөмжүүдийг хамгаалахад хэрэглэнэ.
D ангилалын автомат таслуур- нь Цахилгаан хөдөлгүүр халаагуур прожекторууд зэрэг эрчим хүчний хэрэглээ өндөртэй төхөөрөмжүүдийн салгалтын хугацаа харьцангуй уртаар тооцогдсон.
Клеммны хавчаарууд нь тэмдэглэгээтэй тул алдаа гаргахаас сэргийлж өгдөг.
Тусгай гар хальтирдаггүй материалаар хийгдсэн
Таслуурын бүтэц нь хэт ачаалал ба богино холболтоос 2 төрлөөр хамгаалдаг нь хуваарилах ба груп хэлхээний хамгаалалтыг мэдэгдэхүйц сайжруулж өгсөн.
Шаталтын эсрэг хавтан нь аппаратын корпусыг богино холболтын үед шатах аюулаас хамгаална.
Контактууд нь мөнгөн оруулгатай хийгдсэн нь элэгдэлд тэсвэртэй болгож, ингэснээр контактны ашиглалтын хугацаа уртасгах боломж олгосон. Мөн шилжилтийн эсэргүйцэл болон дулаан алдагдлыг багасгана.
6ш тавладаг боолт байгаа нь аппаратын бүтцийг сайжруулж мөн клеммны боолтыг хавчих явцад корпусанд хэлбэрийн өөрчлөлт орохоос сэргийлж байдаг
Модулийн өргөн 17.5 мм. Энэ нь модулийн өргөн 18мм ба 17.5мм байхаар тооцоолсон ЩИТ-нд угсрах боломжтой болгож байна.
Код ба артикул нь бүх хайрцаг дээр байдаг нь тээвэрлэлт хийхэд хялбар, жижиглэнгийн худалдааны шаардлагад нийцсэн болон автомат агуулахад хадгалах зэрэгт маш хялбар болгож өгсөн.
Ашиглалтын дэлгэрэ нгүй заавар нь дөнгөж эхэлж байгаа цахилгаанчин ч ашиглахад амар болгож өгсөн.
Контактны хавчаарын гадаргууны замууд нь /арзгар/ контактын харьцах талбайг ихэсгэж, сайн барьцалдуулдаг учир утсыг хэт халах ба хайлахаас сэргийлж өгдөг.
Клеммны хавчаарын бүтэц нь гүйдэлтэй хэсэгт санамсаргүй хүрэх боломжийг үгүй болгодог
Нүүрэн хэсэгт контактын байрлалыг мэдээлэх механик мэдрэгчтэй (залгасан/салгасан).
ВА47 автомат таслууруудыг хэвийн үзүүлэлтүүдэд өөрчлөлт орохгүй тул ямар ч байрлалд суурилуулж болно. Ажиллах чадварыг нь алдагдуулахгүйгээр тэжээлийн шугам клеммны дээгүүр, доогуур алинаар ч өгч болдог.
Хажуу талын гадаргууны хийц/ геометри нь дулааны ажлын горимыг сайжруулахаар хийгдсэн.
ВА47-29 таслуурыг гэрэлтүүлгийн самбар,ослын гэрэлтүүлгийн самбар,айлын самбар,тоолуурын самбарт ашиглана
Хэмжээ | |
Брэнд | |
Төрөл | Монтаж угсралтын төхөөрөмж |
Утас | 99009439 |