Гэрлийн унтраалга байрлуулах дүрэм
Гол гэрэлтүүлгийн унтраалга хаалганы ойролцоо 75-90 см-ийн өндөрт байна. Өндрийг сонгохдоо гэрт амьдрах хүний дундаж өндрийг бодолцох ба бүгдэд нь энэ унтраалгыг хэрэглэхэд амар хялбар байх ёстой.

80 см-ийн өндөр бол бараг л бүгдэд тохирох өндөр юм. Унтраалга нь ямар нэг тавилга болон онгойсон хаалгаар хаагдахгүй байх ёстой учир хаалга онгойдог талын эсрэг талд байна. Угаалгын болон ариун цэврийн өрөөний унтраалга коридорт, харин бусад өрөө, гал тогоо, коридорын унтраалга тухайн өрөөний дотор байна. Нэмэлт гэрэлтүүлгийн унтраалга нь (гоёлын болон бусад гэрэлтүүлэг) өрөөний дизайнаас шалтгаалан хаана ч байж болох билээ.