Цахилгааны утасны үсгэн код ямар мэдээлэл агуулдаг вэ

Цахилгааны утас гэхээр л ямар ч хамаагүйг нь аваад, юунд ч хамаагүй холбож болно гэсэн ойлголт байдаг. Гэтэл цахилгааны утас маш олон төрөлтэй. Цахилгаан хэрэгслийн залгуур, холбоосонд ашиглах. Дотор цахилгаан сүлжээнд, гадаа холболтод ашиглаж болох гээд олон янз.  Цахилгааны утас болгон өөр өөрийн үсгэн кодтой.  ПВЗ, КГ, КГПЭ, АВВГ, СИП4, ППВ, ПВС, КВВГ, ВВГ гэх мэтээр үргэлжилнэ. Тэгвэл эдгээр үсгэн кодууд ямар мэдээлэл агуулдаг вэ. 

ПВЗ 

Уян зэс голтой дамжуулагч- Нэг судалтай, 450В, 750В-ын хүчин чадалтай дотор монтажны утас.

КГ 

Уян зэс голтой хүчнй кабель- Халуун, хүйтэн, галд тэсвэртэй уян резинэн бүрээстэй, ус чийгний хамгаалалттай, 380В-1000В гадаад орчны -60С-аас +75С-д тус кабель утсыг судлын тоо, размер, хүчин чадлаас нь хамааруулан үйлдвэр, барилга, уул уурхайн багаж тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг, ахуйн орчинд ашиглана.

КГПЭ

Уян зэс голтой кабель- 6кВ, мөн 380В-1000В-д хэрэглэх боломжтой. Гадаад орчны -60С-аас +50С-д тэсвэртэй, 5 судалтай экскаватор, резинэн бүрээстэй, үйлдвэр, уул уурхай болон ахуйн бусад нөхцөлд ашиглах боломжтой.

АВВГ

Хатуу хөнгөн цагаан хүчний кабель- Халуун, хүйтэнд тэсвэртэй поливинихлоридон бүрээстэй, 380В-1000В-ын цахилгаан энергийг дамжуулах хүчин чадалтай, гадаад орчны -50С-аас +50С-д тэсвэртэй, ахуйн нөхцөлд болон барилга байгууламжинд ашиглана.

СИП4 

Хатуу хөнгөн цагаан агаарын утас- Гадаад орчны -50С-аас +50С-д тэсвэртэй, 2 судалтай, поливинилхлоридон хамгаалалттай, 220В-ын хүчин чадалтай, агаараар татах зориулалттай кабель утасыг ахуйн нөхцөлд ашиглана.

СИП3

Хатуу хөнгөн цагаан агаарын утас-Гадаад орчны -50С-аас +50С-д тэсвэртэй, 1 судалтай, поливинилхлоридон хамгаалалттай, 6кВ, 10кВ, 35кВ-ын хүчин чадалтай, агаараар татах зориулалттай кабель утасыг бүх газар ашиглаж болно.

СИП2 

Хатуу хөнгөн цагаан агаарын утас-Гадаад орчны -50С-аас +50С-д тэсвэртэй, 4 судалтай, поливинилхлоридон хамгаалалттай. 0,4кВ-ын хүчин чадалтай, агаараар татах зориулалттай кабель утсыг суурин газар хэрэглэхэд тохиромжтой.

СИП1 

Хатуу хөнгөн цагаан агаарын утас-Гадаад орчны -50С-аас +50С-д тэсвэртэй, 4 судалтай, 3 судал нь поливинилхлоридон хамгаалалттай 1 судал нь ил хөнгөн цагаан, 0,4кВ-ын хүчин чадалтай, агаараар татах зориулалттай кабель утсыг суурин газар хэрэглэхэд тохиромжгүй.

ППВ 

Хатуу зэс дамжуулагч- 2-3 судалтай, 450В, 750В-ын хүчин чадалтай дотор монтажны утас.

ПВС 

Зэс уян кабель- Поливинилхлоридон бүрээстэй, 220В-ын хүчин чадалтай, ус чийгний хамгаалалттай, ахуй болон гүний худагны насос-д ашиглана.

ПВ1 

Хатуу зэс голтой дамжуулагч- Нэг судалтай, 450В, 750В-ын хүчин чадалтай дотор монтажны утас.

КОГ-1 

Уян зэс кабель- 220В, 380В-ын цахилгаан дамжуулах хүчин чадалтай, гадаад орчны -60С-аас +75С-д тэсвэртэй, нэг судалтай, резинэн бүрээстэй, ус чийгний хамгаалалттай гагнуурын кабель.

КВВГ

Хатуу зэс кабель (контролын кабель)- Поливинилхлоридон тусгаарлагчтай, 660В хүртэлх хүчин чадалтай, электрон цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмж, дохиолол хамгаалалтанд ашиглана.

ВВГ 

Хатуу зэс голтой хүчний кабель- Халуун, хүйтэнд тэсвэртэй поливинилхлоридон тусгаарлагчтай, ус чийгний хамгаалалттай, давхар бүрээстэй, 380В-1000В-ын цахилгаан дамжуулах хүчин чадалтай, гадаад орчны -50С-аас +50С-д тэсвэртэй, хуурай болон чийгтэй үйлдвэрийн барилга байгууламжинд болон ахуйн нөхцөлд газраар татах зориулалттай.

ВББШВ

Хатуу зэс хүчний кабель- Гадаад орчны -50С-аас +50С-д тэсвэртэй, хуягласан хамгаалалттай, 380В-600В-ын цахилгаан дамжуулах хүчин чадалтай, ус чийгний хамгаалалттай, поливинилхлоридон тусгаарлагчтай, үйлдвэр, барилга байгууламж болон ахуйн бусад нөхцөлд ашиглана.

АПВ

Хатуу хөнгөн цагаан дамжуулагч- Нэг судалтай, 450В, 750В-ын хүчин чадалтай дотор монтажны утас.

АКВВГ

Хатуу хөнгөн цагаан кабель- Поливинилхлоридон тусгаарлагчтай, ус чийгний хамгаалалттай, 660В хүртэлх хүчин , чадалтай, электрон цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмж, дохиолол хамгаалалтанд ашиглана.

АВББШВ

Хатуу хөнгөн цагаан хүчний кабель- Гадаад орчны -50С-аас +50С-д тэсвэртэй, хуягласан хамгаалалттай, 380В-1000В-ын цахилгаан дамжуулах хүчин чадалтай, ус чийгний хамгаалалттай, поливинилхлоридон тусгаарлагчтай, үйлдвэр, барилга байгууламж болон ахуйн бусад нөхцөлд ашиглана.

ААБЛ

Хатуу хөнгөн цагаан өндрийн кабель- 6кВ, 10кВ-ын цахилгаан дамжуулах хүчин чадалтай, гадаад орчны -50С-аас +50С-д тэсвэртэй давхар ган туузан хамгаалалттай, тостой шилэн утас.