Гэрийн цахилгааны шугамыг хэрхэн зөв байрлуулах вэ
Цахилгааны шугам нь зөв байрлалтай байх нь гэрийн тохь тухын нэг үндэс билээ. Тиймээс шугам хаагуур явах, залгуур болон унтраалга хаана байхыг яг таг мэдэж байх нь чухал юм. Ингээгүй нөхцөлд хананд хадаас ч хадахад хэцүү болох ба бүрэн засвар хийх тухайд яриад ч хэрэггүй болов уу. Дээр нь уртасгагчны орооцолдсон олон утастай ноцолдох нь таатай зүйл биш.
Хамгийн зөв арга нь цахилгаан хэрэгслийг хаанаа байрлуулахаа бүр байрны зураг гаргаж байх үед төлөвлөх явдал юм. Ийм утгаар тавилгын байрлал хаана байх талаар ерөнхий төлөв зураг гаргана. (цахилгаан хэрэгсэл байрлах газар залгуур байх гэх мэт) Энэ бүхнийг хийхийн тулд юунд анхаарах вэ.

Зөв цахилгааны шугам
Цахилгааны шугамыг ил, далд байхаас үл хамаарч босоо болон хэвтээ чиглэлд зөв байрлуулах нь чухал. Гэхдээ заримдаа хамгийн ойрхон замаар татсан шугам дайралдах нь бий. Үүнийг хэд хэдэн шалтгаанаар хийдэг: цахилгааны шугаманд хэмнэлт гаргах, цахилгаан монтажын ямар нэг мэдлэггүй, хааш яаш хандлага, монтаж хийхдээ залхуурсан гэх зэрэг болно. Яагаад цахилгааны шугамын зөв байрлал тийм чухал хэрэг вэ?
Буруу байрлалтай шугам нь нэг хэсэг шугамыг тэр чигээр нь тоггүй болгох эрсдлийг нэмэгдүүлнэ. Гэртээ их засвар хийж тавилгын байрлалаа өөрчлөн бий болсон зайнд нь зураг өлгөх гээд өрөмдтөл тас няс хийн оч хаях нь элбэг. Энэ бол хаа сайгүй тохиолддог зүйл билээ.
Цахилгаан шугам татах дүрмээр бол залгуур байх газар цахилгааны шугам босоо чиглэлд доошлон залгуурт хүрэх ёстой. Дүрэм баримталсан нөхцөлд зураг өлгөх үедээ цахилгааны шугам дайрахаас айх зүйлгүй болох билээ. Цахилгааны босоо шугам нь хаалга болон цонхноос багадаа 10 см-ийн зайтай байх ёстой. Халаах шугамаас 15-20 см-аас багаагүй бөгөөд перпендикуляр огтлол нь тусгаарлагчаар хамгаалагдсан байна. Халаалтын болон бусад шатах бодис дамжих хоолойтой параллел шугам нь 40 см-ээс багагүй зайд байх ёстой. Мөн бетоны хурц өнцөг, ирмэг, металл хэсэг зэргийг анхаарна.

Цахилгаан шугам таазнаас ямар зайтай байх ёстой вэ? Таазны өндрөөс шалтгаалан багадаа 15 см байх ёстой. Зарчим нь: хэрвээ дүүжин болон түүнтэй төстэй тааз хийх бол хүрэхэд амархан байрлалд байх хэрэгтэй юм. Хэрвээ үндсэн дээврээс шинэ дээвэр нь 30 см зайд байрлах бол цахилгааны шугам үндсэн дээврээс 40 см зайтай байна. Мөн та одоогоор дүүжин тааз хийх тухай бодоогүй байгаа ч дээрх нөхцлийг бас бодолцох хэрэгтэй юм.