Залгуурыг хэрхэн байрлуулах вэ

Залгуур байрлах өндөр нь олон хүний маргааны сэдэв болдог билээ. Орчин үед европ стандарт хэмээх ойлголт нилээд дэлгэрч байгаа бөгөөд энэ нь залгуур шалнаас 30 см-ийн өндөрт, унтраалга шалнаас 90 см-ийн өндөрт байна.
Гэвч яг үнэндээ ийм евро стандарт гэсэн зүйл үгүй бөгөөд энэ нь “еврозасвар” гэсэн ойлголттой цуг бидний амьдралд орж ирсэн ойлголт бөгөөд хуучин стандарт болох унтраалга шалнаас 160 см өндөрт, залгуур 90 см өндөрт байх стандартыг өөрчилсөн засвартай холбоотой гарч ирсэн зүйл юм. Дээр дурдсан нам өндөрт байх нь бидэнд ямар ч цахилгаан хэрэгслийг залгах боломж олгоно. Хоёр дахь нь тоос сорогч мэтийн тэр болгон ашиглахгүй хэрэгслийг залгах боломжтой. Аль аль хувилбарт нь давуу болон сул тал байх бөгөөд хуучин цагийн монтаж, унтраалгын байрлалыг илүү зөв, амар гэж үзэх хүмүүс их байна. Энэ нь нүдний харах орчинд байрлаж, хажууд нь тавилга тавих боломжтой, бас хүүхдэд аюулгүй юм.
Евростандарт нь илүү тохь тухтай бөгөөд гараа өндөр өргөх, босолгүйгээр гэрэлтүүлгээ удирдах боломжтой. Харин 90 см-ийн өндөрт байх залгуур нь аливаа хэрэгсэл залгахдаа бөхийхгүй байх сайн талтай билээ. Хэрвээ хэрэгсэл маань үргэлж залгаж салгаж байх шаардлагагүй байнга залгаатай байх бол нам дор, үл харагдах газар байрлах нь илүү дээр.
Залгуурын өндрийг тооцохдоо хэд хэдэн энгийн дүрэм баримтлах хэрэгтэй
- Эхлээд тавилгын байрлалаа олоод цахилгаан хэрэгслийн байрлалыг тодорхойлж бүх л тавилга, хэрэгсэл орсон масштаб бүхий схем зураг зурна.
- Дараа нь хэрэгтэй бүх л залгуурыг (утасны болон интернетийн оролтыг бас тооцно) тооцолж зурах ба нөөцтэй байх хэрэгтэй.
- Үл хөдлөх хэрэгсэлд зориулсан залгуур нь (компьютер, телевизор) аль болох эдгээр хэрэгслээр хаагдсан байх боловч хүрэхэд амархан байрлалтай байна.
- Хааяа нэг ашиглах залгуур нь ил хананд, шалнаас 30 см-ийн өндөрт байна. Харин тооны хувьд тоос сорогч өрөөний аль ч буланд хүрэхээр тооцоолно.
- Бичгийн ширээний зориулалтай, янз бүрийн шүүгээний ард байрлах залгуур нь бичгийн ширээнээсээ 15-20 см-ийн өндөрт байна.
- Тавилга тавих үгүйгээ мэдэхгүй газарт залгуур нь 30 см-ийн өндөрт, унтраалга нь 90 см-ийн өндөрт байх нь хамгийн амар хувилбар болов уу.