Гал тогооны өрөөний залгуурын дүрэм
Нэгж талбайд байх цахилгаан хэрэгслийн тоогоор гал тогоо нь юунаас ч үл дутах билээ. Хөргөгч, цахилгаан зуух, шарах зуух, богино долгионы зуух, ус буцалгагч гээд тоолоод үз. Гэтэл эдгээр нь зөвхөн цахилгаан сүлжээнд үргэлж холбоотой байдаг хэрэгслүүд.

Тэдгээрээс гадна миксер, блендер, кофе нунтаглагч, цахилгаан махны машин, жимсний шүүс шахагч … зэрэг олон олон хэрэгслүүд бий. Дахиад тоолоод үзье: байнга хэрэглэх 8 залгуур, дээр нь нэмээд янз бүрийн нөхцөлд хэрэглэх дахиад 5 залгуур. Гэхдээ энд бас бодох зүйл бий. Хөргөгч болон зууханд зориулсан залгуур хэрэгслийнхээ ард байж болох ба та цаг үргэлж гал тогооны байрлалаа өөрчилдөггүй нь тодорхой байх. Залгаад мартана. Хэрвээ богино долгионы зуух хөргөгч дээр байдаг бол залгуур нь бас хөргөгчний ард байна. Сав суулга угаах хэрэгслийн хувьд ч адил: залгуур нь хэрэгслийнхээ ард нуугдана. Зарим нэг хэрэгслийн залгуурыг (хиншүү сорогч) таазны дор байрлуулах шаардлага бас бий.
Хэрвээ та шарах шүүгээтэй цахилгаан зуух тавих бол илүү бүдүүн, тусгай утас бүхий нэмэлт залгуур тавих хэрэгтэй.
